http://olnodo.com/index.php?view=read&id=4936
Өвөр Монголын дунд, ахлах ангийн хичээл энэ сарын 30-нд эхэллээ. Нийт 360 мянган хүүхэд сургуульдаа явж байна. Сургууль, дотуур байрыг бүрэн ариутгасан бөгөөд эрүүл мэндийн байнгын хяналт тавин ажиллах юм.
ӨМӨЗО-ы тэргүүн Бү Шяолинь Хөххотын 1-р дунд сургуульд очиж, хичээлийн бэлтгэл ажилтай нь танилцсан байна.
Бү Шяолинь COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, хяналтын хэрэгслийн агуулах, анги танхим, дотуур байр, хоолны газраар орж, сурагчдын эрүүл мэндийн байдал, сургалтын орчныг халдваргүйжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх материалын нөөц, дотуур байрны менежмент, хоолны аюулгүй байдал гэх зэрэг зүйлсийг шалгаж үзээд сурагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг хэрэгжүүлэхийг хатуу анхааруулжээ.
Фото: Синьхуа агентлаг
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.