Вьетнамаас иргэдээ авчиртал карантинаас татгалзан, зугтжээ

 Вьетнамаас иргэдээ авчиртал карантинаас татгалзан, зугтжээ

Шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас олон орон хилээ хаагаад байгаа. Тиймээс улс орнууд тусгай үүргийн онгоц хөөргөн, гадаадад гацсан, түгжигдсэн иргэдээ татан авч байгаа билээ.

Украин улс ч мөн адил. Вьетнамд байсан жуулчдаа татаж авчирсан байна. Гэтэл жуулчид “Борисполь” нисэх буудалд буусныхаа дараа тусгаарлалтад орохоос татгалзан, зугтжээ. Тэднийг зогсоох гэж оролдоод дийлээгүй байна.

Украины хэвлэлд бичсэнээр тэд Вьетнамаас суухдаа эх орондоо хариад албан журмын тусгаарлалтад орно гэдгээ баталгаажуулж, гарын үсэг зурсан төдийгүй журам зөрсөн тохиолдолд хариуцлага хүлээх болно гэдгээ хүлээн зөвшөөрсөн байжээ.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.