Оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг цахимаар авч байна
Covid-19 вирусийн тархалтын улмаас улс орон даяар хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч буюу "Т", хөдөлмөр эрхлэгч буюу "HG" ангиллын оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтийг цахимаар (https://evisa.mn) хүлээн авч, шийдвэрлэн хариуг и-мэйл болон мессэжээр илгээж байна.
Цахимаар ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэсэн тохиолдолд оршин суух үнэмлэхэд тэмдэглэл хийхгүй бөгөөд тэмдэглэл хийх хугацаа болон бусад мэдээллийг таны цахим хаягаар илгээнэ.
Цахим хүсэлтийн лавлах: 1800-1882, 9314-1009
Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах ХҮСЭЛТ ГАРГАГЧ
1. https://evisa.mn сайтад нэвтэрч, шаардагдах бичиг баримтийн хуулбарыг хавсаргаж цахим хүсэлт илгээнэ.
- Шинээр нэвтэрч байгаа тохиолдолд “Шинээр бүртгүүлэх” хэсэгт бүртгүүлнэ
- Өмнө нь бүртгүүлж байсан бол өмнөх эрхээрээ нэвтэрч хүсэлтээ илгээнэ
- Хүсэлтээ оруулахдаа “Оршин суух” хэсэгт тохирох ангиллын цонхонд оруулна.
2. Таны хүсэлтийг цахимаар хянаад шаардлагатай зүйлсийг танд мэйлээр ажлын 3 өдөрт мэдэгдэнэ.
3. Ажлын 3-5 хоногт багтаан уг бичиг баримтын үнэн зөв эсэхийг хянаж нягталсны үндсэн дээр таны хүсэлтийг шийдвэрлэнэ.
4. Хариуг танд мэйл болон мессеж илгээж мэдэгдэнэ.
Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсэх тохиолдолд уригч нь хилийн боомт дээр виз олгуулах хүсэлтээ тухайн гадаадын иргэнийг Монгол Улсад ирэхээс 14 хоногийн өмнө гаргана.
Энэхүү програм нь туршилтын хугацаанд явж байгаа тул аливаа алдаа, дутагдал гарч болохыг анхаарна уу!
Та Mozilla Firefox болон Google Chrome вэб хөтөч ашиглан манай системд холбогдоно уу!
Програмтай холбоотой саналыг visasection@immigration.gov.mn хаягаар ирүүлнэ үү!
Холбогдох утас: 9314-1009
Цахим хуудас: http://immigration.gov.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.