"BLACKPINK" хамтлагийн Жэнни "Calvin Klein" брэндийн нүүр царайгаар ажиллаж эхэлжээ
"BLACKPINK" хамтлагийн гишүүн Жэнни "Calvin Klein" брэндийн нүүр царайгаар ажиллаж эхэлжээ. Тус брэндийн сурталчилгааны зураг өчигдөр цацагдсан бөгөөд түүний зургууд цахим ертөнцөд багагүй шуугиан дэгдээгээд байна.
Мэдээж тус брэндийг дотуур хувцаснаас салгаж ойлгох боломжгүй. Тиймээс ч дуучин бүсгүй мөн дотуур хувцасны модель болсон бөгөөд түүний хагас нүцгэн зургууд ч мөн цацагджээ.
Түүний мөрийг олон нийт "урлагийн бүтээл" хэмээн сайшаасан бөгөөд тус брэндэд төгс тохирсон модель хэмээн үнэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.