Ким Чен Ирийн мэндэлсний 80 жилийн ойг тэмдэглэнэ

Ким Чен Ирийн мэндэлсний 80 жилийн ойг тэмдэглэнэ

Умард Солонгост удирдагч агсан Ким Чен Ирийн мэндэлсний 80 жилийн ойг тэмдэглэхээр баярын уур амьсгал орж байна. Одоогийн удирдагч Ким Жон Уны аавын ойг өргөн хүрээнд тэмдэглэнэ гэж тус улсын удирдлага мэдэгдлээ.

Даваа гарагт Пхеньянд болсон хөгжмийн тоглолтын үеэр тайзан дээрх дэлгэцэнд нэгдүгээр сарын 5-нд харвасан баллистик пуужингийн гэрэл зургууд гарчээ. Умард Солонгос үүнийг хэт авианы пуужин байсан гэж мэдэгдээд байгаа юм.

Тус улсын төрийн мэдлийн төв телевиз Ким Чен Ирийн ололт, амжилтыг харуулсан шинэ баримтат киног үзүүлж байна. Тус кинонд аав, хүү хоёр тус улсын янз бүрийн газар хамтдаа аялж байгаа дүр зураг гардаг байна. 

Умард Солонгос энэ жил мөн бусад чухал үйл явдлуудыг тэмдэглэнэ. Одоогийн удирдагчийн өвөө Ким Ир Сений мэндэлсний 110 жилийн ой дөрөвдүгээр сард тохионо. Мөн энэ жил Ким Жон Ун эрх баригч Хөдөлмөрийн намын дарга болсны 10 жилийн ой тохиож байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.