АНУ-ын Батлан хамгаалах яам 8000 амьсгалын аппарат худалдаж авна
ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Батлан хамгаалах яам коронавирустэй тэмцэхэд зориулж 8000 ширхэг амьсгалын аппарат худалдаж авахаар төлөвлөжээ.
Тус яамны мэдээлснээр, амьсгалын аппаратыг худалдаж авахад 84 сая ам.доллар зарцуулахөөр төсөвлөжээ. Үүнээс өмнө хоёр мянган ширхэг амьсгалын аппарат худалдаж авна хэмээн мэдэгдсэн юм.
Цар тахалд хамгийн ихээр нэрвэгдээд байгаа АНУ-ын Нью-Йорк муж улсад амьсгалын аппарат хамгийн их шаардлагатай байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.