Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ

Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ

БЕРЛИН. /TASS/. Германд коронавирусний халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 4600-гаар нэмэгдэж, 61913 болжээ.


Роберт Кохын нэрэмжит вирус судлалын хүрээлэнгээс мэдээлснээр, коронавирусний халдвараар 583 хүн нас барсан байна. Хойд Рейн-Вестфал, Бавари болон Баден-Вюртемберг мужид халдварын хамгийн олон тохиолдол илэрсэн хэвээр байгаа аж.


Германд вирусний тархалтыг хязгаарлах зорилгоор эмнэлэг, шуудангийн газар, шатахуун түгээх станц, эмийн сан, дэлгүүрүүдээс бусад бүх газруудыг хаагаад байгаа юм. Зарим мужийн иргэдэд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахыг хоригложээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.