ОХУ фэйсбүүк хуудсанд тавих хяналтаа чангатгасан байна
АНУ-ын технологийн фирм Meta Platforms пүрэв гарагт Оросын эрх баригчид Оросын төрийн өмчит дөрвөн хэвлэл мэдээллийн байгууллагын фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн мэдээллийг шалгах, шүүхийг зогсоох тушаал өгсний хариуд Мета татгалзсан гэдгээ мэдэгдлээ.
Тодруулбал,
ОХУ-ын Украин руу түрэмгийлсэнтэй холбоотой ташаа мэдээлэл тархахаас сэргийлэхийн тулд Мета фэйсбүүк хуудсанд тавих хяналтаа чангатгасан байна.
Оросын эрх баригчид энэ үйлдлийг цензургүй, хууль бус үйлдэл гэж үзсэн тул тус улсын хэмжээнд Facebook-ийн хандалтыг хязгаарлажээ. Хязгаарлалт нь Facebook хэрэглэгчдийн үйлчилгээнд нэвтрэх хурдыг удаашруулж магадгүй гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.
Метагийн Глобал харилцаа, харилцаа холбооны тэргүүн Ник Клегг "Жирийн Орос иргэд өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж, үйл ажиллагаагаа зохион байгуулахын тулд манай программыг ашигладаг. Бид тэднийг ямар нэг саадгүйгээр дуу хоолойгоо үргэлжлүүлэн хүргээсэй гэж хүсч байна” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.