“BA.2” дэд хувилбар хурдан халдварладаг ч хүндээр өвчлүүлдэггүй бололтой байна
“COVID-19”-ийн “омикрон” хувилбарын “BA.2” дэд хувилбар нь анхны “BA.1” хувилбараасаа илүү хурдан халдварладаг ч хүндээр өвчлүүлдэггүй бололтой байна гэж Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв Өмнөд Африкийн судалгааг эш татан мэдээлжээ.
“Өмнөд Африк судлаачдын тайлагнаснаар энэ дэд хувилбар нь “BA.1”-ээс илүү хурдан халдварладаг ч халдвар авсан хүмүүсийг өвчлүүлэх байдал нь адилхан бололтой байна” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга, доктор Жон Нкенгасонг пүрэв гарагт мэдээлсэн байна.
Өмнөд Африк нь коронавирусний “омикрон” хувилбар анх илэрсэн орнуудын нэг бөгөөд хожим нь шинэ хувилбар дэлхий даяар тархах болсон юм. Хэдийгээр Өмнөд Африкт “омикрон” хувилбарын давлагааны оргил үе өнгөрсөн ч өдөрт 3000 орчим хүнээс халдвар илэрч байгаа нь өмнөх давлагаануудын эцсийн үеийнхээс өндөр байна.
Ж.Нкенгасонгийн хувьд үүнийг “BA.2” дэд хувилбартай холбоотой байж магадгүй гэж хэлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.