Европын Холбоо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хөрөнгийг царцаав.

Европын Холбоо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хөрөнгийг царцаав.

Европын Холбоо /ЕХ/ Украин руу халдан довтолсных нь хариуд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын хөрөнгийг царцааж, тэдний нэрийг ЕХ-ны хоригийн жагсаалтад нэмж оруулжээ.

Энэхүү шийдвэрийн талаар ЕХ-ны Гадаад бодлогын асуудал хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель баасан гаргийн орой батлан мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, ОХУ олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлагдана гэдгээ ойлгох хэрэгтэй гэсэн байна.

Ингэснээр В.Путин нь Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Сирийн төрийн тэргүүн Башар аль-Асадын дараах ЕХ-ны хориг арга хэмжээнд өртсөн гурав дахь удирдагч болж байгааг Ж.Боррель тодотгон хэлжээ.

Энэ долоо хоногийн эхээр ЕХ Төрийн думын 351 хууль тогтоогч, гишүүдийг хоригийн жагсаалтад оруулсан юм. Хэдийгээр хориг арга хэмжээний хүрээнд хөрөнгийг нь царцаахтай зэрэгцэн ЕХ-ны орнуудад зорчихыг хориглодог ч дипломат сувгуудыг нээлттэй байлгахын тулд  В.Путин, С.Лавров нарын эсрэг ийм арга хэмжээ аваагүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.