ГХЯ: Украины Харьков хотоос монгол оюутнуудыг бүрэн гаргав

ГХЯ: Украины Харьков хотоос монгол оюутнуудыг бүрэн гаргав

Монгол Улсын ЭСЯ-ны ажилтнууд өнгөрсөн өдөр дахин 10 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас тосч аваад байна. Тэдгээрийн дунд Кировоград хотод  сурдаг 2 оюутан байна.

Мөн Украины Харьков хотоос манай 19 иргэн, тэдний гэр бүлийн 4, нийт 23 иргэн Харьков-Львов чиглэлийн галт тэрэгт амжиж суув. Харьков хотоос Львов хот хүртэл 1018 км, Львовоос Украин-Польшийн хил хүртэл 70 гаруй км, нийт 1100 орчим км амаргүй замыг туулаад аюулгүй газарт хүрэх юм. Ингэснээр цэргийн ажиллагааны хамгийн хүнд бүс болох Харьков хотоос манай оюутнууд бүрэн гараад байна.

Эдгээр иргэдээ Украин-Польшийн хилээр нэвтэрсэн даруйд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Унгар Улсад суугаа ЭСЯ, БНЧУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтнууд тус тус тосон авч, Варшав хот руу хүргэхээр бэлэн байдалтай ажиллаж байна.

Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас эх орондоо буцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг аюулгүй бүсэд хүргэх, эх оронд нь ирүүлэх чиглэлээр бүхий л боломжийг эрэлхийлэн ажилласны дүнд 2 дугаар сарын 25-28-нд нийт 34 иргэн Украин-Польшийн хилээр нэвтрээд байна.

Иргэдээс 2 дугаар сарын 27-ны өдөр 3 иргэн эх орондоо ирсэн бол 15 иргэн 3 дугаар сарын 3-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирнэ гэж ГХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

5G технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд ОУЦХБ-тай хамтран ажиллана 2022-02-28

"Элсэлтийн ерөнхий шалгалт - 2022" бүртгэл үргэлжилж байна 2022-02-28

Барилгын том оврын ачааг төмөр замаар тээвэрлэж байна 2022-02-28

Импортын барааны үнэ үргэлжлэн нэмэгдэх эрсдэлтэй байна 2022-02-28

Байгалийн хийн хоолойн төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа 2022-02-28

ГХЯ: Украины Харьков хотоос монгол оюутнуудыг бүрэн гаргав 2022-03-01

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурал хуралдав 2022-03-01

3 сарын 1-нээс эхлэн Япон руу буцах болон зорчих иргэдийн анхааралд.. 2022-03-01

УБ-Москва-Франкфурт-Москва-УБ чиглэлийн нислэгээ шинэчилсэн маршрутаар үйлдэнэ 2022-03-01

“Эх орончдын өдөр” тусгай үзэсгэлэнг нээв 2022-03-01

Пара байт харвааны ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ 2022-03-02