Өмнөд Солонгост халдварласан иргэдийн тоо 7755 болжээ

Өмнөд Солонгост халдварласан иргэдийн тоо 7755 болжээ

Өмнөд Солонгост “COVID-19”-өөр халдварласан хүмүүсийн тоо 7755 болсон талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Нэг шөнийн дотор 242 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Өмнөд Солонгост коронавирусний халдварын улмаас амиа алдсан хүний тоо 60 болжээ.

Дэгү хотын Шинчонжи сүмээс гадна Сөүл хотын Гүру дүүргийн Шиндурим гэх газарт халдварын тохиолдол олноор илэрч байгаа юм. Шиндурим хорооны нэгэн даатгалын компанийн Утасны дуудлагын төвийн ажилтан халдвар авч, хоёр хоногийн дотор 73 тохиолдол бүртгэгджээ.

Сөүл хотод коронавирусний халдвартай тэмцэхээр явуулын шинжилгээний хэсгийг байрлуулсан бөгөөд Өмнөд Солонгосын нийслэл хотын энэхүү олон тохиолдол нь Шинчонжи сүм болон Чонду Тэнам эмнэлэгтэй холбоотой эсэхийг шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.