ГИХГ: 46 өргөдлийг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэлээ

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэж байна.
Хоёрдугаар сард байгууллагын төвд 22, боомт, орон нутаг дахь нэгжид 33, нийт 55 өргөдөл ирсэн. Үүнээс 46 өргөдлийг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэж, 9 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Иргэн, албан хаагчаас ирсэн өргөдлийн шийдвэрлэлт 84 хувьтай байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.