Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар хоёр компанийн хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэхээр шийдвэрлэлээ.
Мөн гурван хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахын зэрэгцээ даатгалын зуучлагчийн болон төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид олгохоор шийдвэрлэсэн юм.
Түүнчлэн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр иргэнд, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид олгохоор тус тус шийдвэрлэлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.