УУХҮЯ-ныхан ОХУ-д ажлын айлчлал хийж байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал тэргүүтэй тус яамны ажлын хэсэг ОХУ, Беларусь улсад энэ сарын 7-11-нд ажлын айлчлал хийж байна.Энэ үеэр "Роснефть" болон "Эрчис ойл" компани хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурах юм.
"Эрчис ойл" ТӨХХК-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А/81 тушаалаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн охин компани болон байгуулсан юм. ОХУ-ын "Роснефть" компани болон Монголын төрийн өмчит "Эрчис ойл" компанитай хамтарсан оператор компани байгуулж, Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны шинэ буудалд шатахуун нийлүүлэх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.