Оюутан цэргийн бүртгэл маргааш дуусна

Оюутан цэргийн бүртгэл маргааш дуусна. Тодруулбал, Оюутнуудыг их, дээд сургуульд суралцах хугацаанд нь цэргийн алба хаах боломж олгодог "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 1-нээс цахимаар буюу "e-Mongolia" системээр эхэлсэн. Тэгвэл бүртгэл маргааш буюу гуравдугаар сарын 10-нд дуусна.
Бүртгүүлэх оюутнууд дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
- 18 насанд хүрсэн нэгдүгээр курсийн суралцагч байх,
- Кредит үнэлгээ нь 2.8-аас дээш,
- Сургуульдаа өргөдөл гаргахгүйгээр E-Mongolia сайтад хандаж өөрсдөө бүртгүүлнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.