Монголын 46 мянган иргэн БНСУ-д оршин сууж байна

Монголын 46 мянган иргэн БНСУ-д оршин сууж байна

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээнд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын 46 243 иргэн тус улсад урт болон богино хугацаагаар оршин сууж байна. Тэдний 22 380 нь эрэгтэй бол 23906 нь эмэгтэйчүүд байна. 2017 онд 45 744 иргэн оршин сууж байсан бол 2018 онд 46 243 болж, 1.09 хувиар нэмэгджээ.

Аялал жуучлалаар (C-3) 20,220, их сургуулийн оюутан (D-2) 4,411, хэлний бэлтгэл (D-4) 4,397, гэрээт ажилтан (E-9) 6,190, оршин суугчийн гэр бүл (F-1) 1,187, хамтран амьдрагч (F-3) 3,124, солонгос хүнтэй гэр бүл болсон (F-6) 1,801, бусад зорилгоор 4.913 иргэн БНСУ-д оршин сууж байна.

Нийт иргэдийн 33,1 хувь буюу 15,286 иргэн хууль бусаар оршин сууж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 3,353 иргэн буюу 28,1 хувиар нэмэгдсэн байна. БНСУ-д оршин суугаа гадаад орнуудын хууль бус иргэдийн тоо дундаж нь 14,1 хувь байхад манай иргэд үүнээс 2,4 дахин их байна.

2018 онд Монгол Улсын 118,783 иргэн БНСУ-ыг зорчсон нь өнгөрсөн онтой харьцуулахад 9,8 хувь өсөв. БНСУ-ын 84,185 иргэн манай улсад зорчсон нь өмнөх оноос 12.2 хувь өсжээ. 2018 онд хоёр орны хооронд нийт 202,968 иргэн зорчсон нь 2017 онтой харьцуулахад 19,844 иргэн буюу 10.8 хувиар өссөн байна.

2015 онд манай улсын 1393 иргэн хэрэг зөрчилд холбогдож байсан бол 2016 онд 1758 болж 26.6 хувиар өссөн бол 2017 онд 1325 болж, 57 хувиар буурчээ. 2018 оны 10 дугаар сарын байдлаар манай 1021 иргэн гэмт хэрэгт холбогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9,7 хувиар буурсан үзүүлэлт юм. БНСУ-д гэмт хэрэгт холбогдсон монгол иргэдийн ихэнх нь танхай, хүчин, хулгай, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэмт хэрэг өдүүлж байна.

Эх сурвалж: Монголын Элчин сайдын яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.