Өмнөд Солонгосын залуу үеийнхэн Хойдуудтай нэгдэх дургүй байна

Өмнөд Солонгосын залуу үеийнхэн Хойдуудтай нэгдэх дургүй байна

Өмнөд Солонгосын залуу үеийнхэн буюу 1995 оноос хойш төрсөн иргэд үндэстний нийтлэг байдлыг үл харгалзан Хойд солонгосчуудтай дахин нэгдэх үзэл санааг дэмжихгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

“Hankook Ilbo” болон “Hankook Research” сониноос арванхоёрдугаар сард явуулсан судалгаанд Z үеийнхэн буюу 1995 оноос төрсөн 500 хүнийг хамруулсан бөгөөд энэ судалгааны үр дүнг X үеийнхэн буюу 1968-1980 онд төрсөн иргэд дээр явуулан судалгааны үе дүнтэй харьцуулсан байна.

Үүнээс өмнө 2018 онд бүх нийтийн дунд явуулсан судалгаагаар санал асуулгад оролцогсдын 45,1 хувь нь хоёр Солонгосын эв нэгдэл нэн тэргүүний асуудал гэж үзсэн бол 31,4 хувь нь дайны аюулыг арилгахын тулд нэгдэх хэрэгтэй гэж үзжээ. Харин үлдсэн хувь нь хоёр Солонгосын нэгдлийг эсэргүүцсэн бөгөөд ингэснээр эдийн засгийн хувьд их хэмжээний алдагдалд орох, нийгэмд үл ойлголцол, асуудлууд үүснэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: KOREA TIMES

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.