БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ АЖИЛЧДЫН ВИЗНИЙ ХУГАЦААГ СУНГАХ ШИЙДВЭР
БНСУ хөдөлмөрийн гэрээт ажилчдын визийн хугацааг сунгахаар болсон шийдвэрийн талаар тус улс дахь Монголын ЭСЯ-ны Консулын хэлтэсээс мэдээллээ.
БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ АЖИЛЧДЫН ВИЗНИЙ ХУГАЦААГ СУНГАХ ШИЙДВЭРИЙН ТАЛААР
БНСУ-ын Засгийн газраас 2022 оны 4 дүгээр сарын 13-наас 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд тус улсад хөдөлмөр эрхлэх визийн хугацаа нь дуусч буй Е-9, Н-2 ангиллын визтэй гадаад иргэдийн оршин суух хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгах шийдвэр гаргав. Энэхүү шийдвэрийн дагуу 3 жил болон 4 жил 10 сарын хугацаа нь дуусч байгаа E-9, H-2 ангиллын визтэй гадаад иргэдийн визийг нэмэлт бүртгэлгүйгээр, зөвхөн ажил олгогчийн гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтэд үндэслэн шууд сунгагдана.
Харин өмнө визийн хугацаа дуусч 1 жилээр сунгуулсан гадаад иргэдийн виз 2022 оны 4 дүгээр сарын 13-наас 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд дуусч байгаа тохиолдолд зөвхөн 50 хоногоор сунгахаар шийдвэрлэсэн байна.
ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.