БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн анхааралд

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн анхааралд

Сүүлийн  үед БНСУ-д оршин суугаа манай иргэдийн өргөнөөр ашигладаг фэйсбүүк, цахим орчинд Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын захиалга авч гаргаж өгөх үйлчилгээ үзүүлнэ гэх зарууд гарч байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 126 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ын дагуу энгийн гадаад паспортыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар олгоно гэж заасан байдаг.

Иймд Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын захиалга авах эрхгүй байгууллага, хувь хүнд гадаад паспорт авах захиалга өгөх нь хувийн мэдээллээ алдагдах, захиалсан паспорт үрэгдэх, алга болох, гадаад паспорт болон хувийн мэдээллийг гуравдагч этгээд ашиглах зэрэг эрсдэлтэй болохыг анхаарч, иргэд өөрсдийн хувийн мэдээллийн аюулгүй байдал, хадгалалт хамгаалалтад хариуцлагатай хандаж, албаны эх сурвалжгүй, худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг зөвлөж байна.

МОНГОЛ УЛСЫН БНСУ-Д СУУГАА
ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын виз мэдүүлгийн журамд шинээр зарим өөрчлөлтүүд оржээ. 2022-03-20

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун Монголын инфлюэнсерүүдийн төлөөллийг урин оройн зоог барив 2022-03-20

Тусгаарлалтаас чөлөөлөх журманд өөрчлөлт орсон тухай 2022-03-21

БНСУ-ЫН ВИЗ ОЛГОЛТЫГ ХЯЗГААРЛАХ АРГА ХЭМЖЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХУДАЛ МЭДЭЭЛЛЭЭС СЭРГИЙЛНЭ ҮҮ 2022-03-24

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ АЖИЛЧДЫН ВИЗНИЙ ХУГАЦААГ СУНГАХ ШИЙДВЭР 2022-03-29

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн анхааралд 2022-03-30

БНСУ-ЫН Е-7 АНГИЛАЛЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ ХУДАЛ МЭДЭЭЛЛЭЭС СЭРГИЙЛНЭ ҮҮ 2022-03-31

БНСУ-ын Ээмчилгээний (C-3-3) ангиллын виз мэдүүлэхэд бүрдүүлэх эмнэлгийн онош болон тодорхойлолтын талаарх анхааруулга 2022-03-31

ЭСЯ-НЫ 2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРД МӨРДӨХ КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 2022-04-04

БНСУ-Д ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА МОНГОЛ ИРГЭДИЙН ХОЛБООД, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД 2022-04-13

БНСУ ковидын үед олгож байсан санхүүгийн дэмжлэгээ зогсооно 2022-04-26