БНСУ-ын Ээмчилгээний (C-3-3) ангиллын виз мэдүүлэхэд бүрдүүлэх эмнэлгийн онош болон тодорхойлолтын талаарх анхааруулга
Сүүлийн үед БНСУ-ын эмчилгээний (C-3-3) ангиллын виз мэдүүлэх зорилгоор БНСУ-ын ЭСЯ-аас заасан Монгол эмнэлгүүдээс онош болон өвчний тодорхойлолт авах иргэдийн хүсэлт эрс нэмэгдэж тус эмнэлгүүдэд ажлын ачаалал үүсгэх, онош болон өвчний тодорхойлолт олгох явцад тухайн эмнэлгийн эмч, ажиллагсдад зүй бус шаардлага тавих, ажил үүрэгт нь саад болох зэрэг хүндрэл учруулж байгаа талаарх мэдээлэл манай ЭСЯ-д удаа дараа ирсэн болно.
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нь Солонгос улсад эмчилгээ хийлгэх нэрийдлээр зүй бус аргаар БНСУ-д зорчих гэсэн зохисгүй үйлдлийг таслан зогсоож, яаралтай хүнд өвчтэй иргэдийг нэн тэргүүнд Солонгос улсад эмчилгээ хийлгэх боломжоор хангахын тулд Монгол эмнэлгийн онош болон өвчний тодорхойлолт зэрэг бичиг баримтыг виз мэдүүлэхэд хамт хавсаргаж өгөхөөр тусгасан байдаг.
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нь эмчилгээний (C-3-3) ангиллын виз мэдүүлэхэд баталгаатай онош болон өвчний тодорхойлолт зэргийг олгох боломжтой эмнэлгийг тусгайлан зааж өгсөн бөгөөд ЭСЯ-аас заасан эмнэлгүүдэд эмчилгээ, оношилгоо хийлгэсэн иргэд тухайн эмнэлгийн мэргэжлийн эмнэл зүйн дүгнэлт дээр үндэслэн, Солонгос улсад нэмэлт эмчилгээ, оношилгоо хийлгэх шаардлагатай эсэхийг шалгадаг болно.
Өөр бусад эмнэлэгт эмчилгээ, оношилгоо хийлгээд, ЭСЯ-аас заасан эмнэлгүүдээс онош болон өвчний тодорхойлолт авсан тохиолдолд тухайн онош болон өвчний тодорхойлолт нь эмчилгээний (C-3-3) ангиллын визний шаардлагад нийцэхгүй бөгөөд зүй бус аргаар виз мэдүүлсэнд тооцогдох ба тухайн виз мэдүүлэгчид БНСУ-ын “Хилийн шалган нэвтрүүлэх тухай хууль”-ийн дагуу хариуцлага хүлээлгэх хүртэлх арга хэмжээ авдаг болно.
Эмчилгээний (C-3-3) ангиллын виз мэдүүлэхэд шаардлагатай онош болон өвчний тодорхойлолт олгохтой холбоотой зүй бус үйлдэл болон ЭСЯ-с заасан эмнэлгүүдэд хүндрэл учруулсан зэрэг үйлдэл илэрсэн тохиолдолд тухайн иргэний виз мэдүүлэх эрхийг хязгаарлах хүртэлх арга хэмжээ авах тул энэ мэт асуудал үүсгэхгүй байхыг анхаарна уу. Мөн виз мэдүүлэх гэж буй иргэд албан ёсны мэдээ, мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудас болон Солонгосын Виз мэдүүлгийн төв(KVAC), албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас авна уу.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.