Хятадын сар судлах төхөөрөмж 420 гаруй метр аялжээ

Хятадын сар судлах төхөөрөмж 420 гаруй метр аялжээ

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын “Yutu-2” буюу “Хаш туулай-2” нэртэй сар судлах төхөөрөмж Сарны дэлхийгээс харагддаггүй тал дээр шинжлэх ухааны судалгаа хийж, 424.45 метр аялсан гэж тус улсын Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвөөс мэдээллээ.

Уг байгууллагын мэдээлснээр, “Chang'e-4”, “Yutu-2” 16 дахь өдрийн судалгаагаа  дуусгаж, унтлагынхаа горимд шилжсэн ажээ. Сарны нэг өдөр дэлхийн 14 хоногтой тэнцдэг бөгөөд шөнө нь ч мөн ийм урттай үргэлжилдэг юм. Шөнийн цагаар Нарны эрчим хүчийг цуглуулахад хүндрэл учирдаг тул төхөөрөмжүүд унтлагын горимдоо шилждэг байна.

Yutu-2”-ыг анх гурван сарын хугацаанд ажиллуулах зорилготойгоор бүтээсэн боловч үүнээс урт хугацаагаар ажилласнаар Саран дээр хамгийн удаан ажилласан төхөөрөмж болжээ. 2018 оны 12 дугаар сарын 8-нд хөөргөсөн “Chang'e-4” төхөөрөмж Сарны ар талын “Von Karman” тогоонд 2019 оны нэгдүгээр сарын 3-нд газардсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.