Сорьцын баталгааг цахимаар худалдан авах боломжтой болов
Монголбанк, Стандарт хэмжил зүйн газар /СХЗГ/-тай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулсан байна.
Уг гэрээг байгуулснаар иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанканд алт, үнэт металл худалдахад СХЗГ-аас сорьцын баталгааг цахимаар авч, тоон гарын үсгээр баталгаажуулах боломжтой болж байна.
Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд алт, үнэт металлаа Монголбанканд тушаахтай холбоотой үйл ажиллагааг хялбаршуулж, цаг зардлыг бууруулах ач холбогдолтой юм.
Монголбанк нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын зах зээлээс үнэт металлыг СХЗГ-ын сорьцын хяналтын газрын шинжилгээний дүнд үндэслэн худалдаж авдаг бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд 100 орчим тонн үнэт металл худалдан авч гадаад валютын албан нөөцийг 3.8 орчим тэрбум ам.доллароор нэмэгдүүлээд байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.