Япон улсад газардах цагаас 6 цагийн өмнө урьдчилсан бүрдүүлэлт хийх боломжтой

Япон улсад газардах цагаас 6 цагийн өмнө урьдчилсан бүрдүүлэлт хийх боломжтой

Хилээр нэвтрэхээс өмнө интернетээр урьдчилан хорио цээрийн бүрдүүлэлт хийх боломжтой Fast Track бүртгэлийн системээр Япон улсад газардах цагаас 6 цагийн өмнө урьдчилсан бүрдүүлэлт хийх боломжтой болжээ.

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь гадаад улсаас нэвтэрч буй иргэдэд зориулан нисэх онгоцны буудал дээр хянан шалгах Хилийн хорио цээрийн зарим бүрдүүлэлтийг Япон улсад нэвтрэхээс өмнө бүртгүүлэх боломжтой MySOS аппликэшний Fast Track бүртгэлийн системийг ажиллуулж байна.

Япон улсад газардахаас 16 цагийн өмнө урьдчилсан бүрдүүлэлтийг хийж байсан бол одоо уг цагийг 6 цаг болгон богиносголоо. Ийнхүү илүү олон зорчигч энэхүү системийг ашиглах боломжтой болох тул хилээр хурдан нэвтрэх боломж бүрдэх юм.

MySOS аппликэшнийг татаж суулгаснаар нэг дор эдгээр бүрдүүлэлтийг хийх боломжтой:

  • Асуулгын хуудас
  • Амлалт бичиг
  • Вакцины гэрчилгээ
  • Ковид-19 шинжилгээний бичиг

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.