БНСУ-д “Paramount+”, “HBO Max” үйлчилгээ нэвтэрнэ
БНСУ-д Америкийн “Paramount+”, “HBO Max” стриминг үйлчилгээ энэ оны сүүл гэхэд нэвтрэх төлөвтэй байгаатай холбоотойгоор дотоодын стриминг үйлчилгээний зах зээлийн өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна.
Энэ сарын эхээр АНУ-ын “Paramount Global” компани “Paramount+” видео стриминг үйлчилгээг БНСУ-д “CJ ENM” компанийн “Tving” платформтой хамтран ирэх сараас нэвтрүүлнэ гэж мэдэгджээ. Тодруулбал, “Star Trek” цуврал тэргүүтэй “Paramount Pictures”, “CBS” телевизийн уран бүтээлүүд “Tving”-ийн хэрэглэгчдэд ирэх сараас хүрч эхэлнэ.
Ингэснээр “Paramount+” нь “Netflix”, “Walt Disney” компанийн “Disney+”, “Apple” компанийн “Apple TV+” стриминг үйлчилгээний араас БНСУ-д үйлчилгээгээ үзүүлэх гадаадын дөрөв дэх ийм төрлийн үйлчилгээ болох юм.
Мөн “Warner Bros. Discovery” компанийн “HBO Max” Солонгосын зах зээлд хөл тавих дараагийн үйлчилгээ болон энэ оны сүүлээр нэвтрэх төлөвтэй байна.
Салбарын мэдээллээр, БНСУ-д гуравдугаар сарын байдлаар “Netflix”-ийн сар тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 8.4 сая байснаар тэргүүлж байсан бол түүний араас “KBS”, “MBC”, “SBS” зэрэг томоохон телевизүүдийн “Wavve” платформ /3.4 сая/, “Tving” /2.6 сая/, “Disney+” /1.1 сая/ бичигджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.