Хятадын компани БНСУ дахь “Renault” компанийн салбарт хөрөнгө оруулна.

Хятадын компани БНСУ дахь “Renault” компанийн салбарт хөрөнгө оруулна.

Хятадын автомашин үйлдвэрлэгч “Geely Automobile” компани “Renault” компанийн БНСУ дахь салбарын гуравны нэгийн худалдан авахаар болжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, гэрээний өртөг нь 200 сая ам.доллар гэнэ. Энэхүү хөрөнгө оруулалт нь Хятадын автомашин үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ АНУ-ын зах зээлд гаргах боломж олгоно тус агентлагийн эх сурвалж мэдэгдсэн байна. БНСУ, АНУ нь чөлөөт худалдаан гэрээтэй бөгөөд “Geely Automobile” компани “Renault” компанийн хэсгийг худалдан авснаар экспортын өндөр татвараас зайлсхийх боломжтой болох  аж.

“Renault” компани нь Пусан хотод жилд 300 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй. Тус хоёр компани үүнээс өмнө Хятадын компанийн үйлдвэрт хосолсон хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх тохиролцоонд хүрч байсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.