Ж.Байден БНСУ, Япон улсуудад айлчилна

Ж.Байден БНСУ, Япон улсуудад айлчилна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын сүүлээр Ази тивд айлчлахдаа Өмнөд Солонгос, Умард Солонгосын хил дээрх цэрэггүй бүсэд очих талаар бодолцож байна.

Ж.Байден энэ сарын 20-ноос 24-ний өдрүүдэд БНСУ, Япон улсуудад айлчлах юм. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки пүрэв гарагт мэдэгдэхдээ, айлчлалын хөтөлбөрийг хараахан эцэслээгүй байна гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп, албан тушаалаасаа буугаад удаагүй байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин нар Панмунжоны цэрэггүй бүсэд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзаж байсан.

Ж.Псаки пүрэв гарагт БНАСАУ энэ сардаа багтаан долоо дахь удаагийн цөмийн туршилтаа хийж магадгүй гэдгийг тэмдэглэжээ.

Тэрбээр хэлэхдээ, “АНУ энэ талаарх мэдээллийг холбоотнуудтайгаа хуваалцаж, тэдэнтэй нягт хамтран ажиллаж байна” гэсэн байна.

БНАСАУ 2017 оноос хойш цөмийн бөмбөгийн туршилт хийгээгүй ч энэ оны эхээр тив алгасах баллистик пуужингийн туршилтаа дахин эхлүүлсэн.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.