БНСУ БНАСАУ-д коронавирусийг даван туулахад бүх хүчин чадлаараа туслахад нээлттэй гэв
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл даваа гарагт хэлэхдээ, БНСУ БНАСАУ-д коронавирусийг даван туулахад бүх хүчин чадлаараа туслах болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд нээлттэй гэдгийг дахин мэдэгдлээ.
Тодруулбал, тэрбээр парламентын нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгэндээ, “хэрэв БНАСАУ энэ талаар зөвшөөрсөн хариу өгвөл бид тус улсад вакцин, эмнэлэгийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн мэргэжилтнүүд зэрэг халдварын эсрэг төрөл бүрийн тусламжийг үзүүлэх болно” гэжээ.
БНАСАУ-ын “KCNA” агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун ням гарагт Улс төрийн товчооны яаралтай хуралдаан зарлаж, Пхеньяны эмийн хангамжийг тогтворжуулахад цэргийн хүчийг ашиглах тушаал гаргасан байна.
Умард Солонгос улс энэ сарын 12-ны өдөр тус улсад коронавирусний халдварын тохиолдол батлагдаж, тодорхойгүй халууралтын олон тооны тохиолдол гарсныг анх удаа хүлээн зөвшөөрсөн.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, тус улсад эмнэлэгийн нөөц хомс, шинжилгээ хийх чадваргүй, коронавирусний эсрэг вакцин болон эм байхгүй учир тахлын тохиолдол нэмэгдвэл үр дагавар нь төсөөлшгүй байна гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.