БНСУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар цахимаар хэлэлцээ хийжээ

БНСУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар цахимаар хэлэлцээ хийжээ

БНСУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар даваа гарагт цахимаар хэлэлцээ хийж, БНАСАУ-д вирустэй тэмцэх хүчин чармайлт гаргахад хамтран ажиллах, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтвортой зохицуулах арга замын талаар хэлэлцсэн гэж Сөүлийн Гадаад хэргийн яам мэдээлжээ.

Гадаад хэргийн сайд Пак Жин өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа хашиж эхэлснээсээ хойш Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй анх удаагаа утсаар ярих үеэрээ БНАСАУ-д “COVID-19” халдвар тархсанд санаа зовниж буйгаа илэрхийлээд, тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа талаар санал бодлоо солилцсон байна. 

Мөн БНАСАУ цөмийн болон пуужингийн хүчин чадавхиа хөгжүүлж байгаа нь бүс нутгийн тогтвортой байдалд аюул занал учруулж байгааг Пак Жин онцлоод, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтвортой зохицуулахад Сөүл, Бээжингийн хамтын ажиллагаа өрнүүлэхийг уриалсан байна.

Тэрбээр мөн хамтын үнэт зүйл, ашиг сонирхолд тулгуурласан “дэлхийн гол улс” болох Сөүлийн Засгийн газрын зорилтын талаар дурдаад, хоёр орны харилцааг “харилцан хүндэтгэх”, "хамтын ажиллагааны мөн чанарт” тулгуурлан хөгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэжээ.

Ван Игийн хувьд БНСУ-ыг Хятадын “стратегийн хамтын ажиллагааны түнш” хэмээн тодорхойлоод, энэ жил дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр талын харилцааг өндөр дээд түвшний харилцаа холбоо, хамтын ажиллагаа, соёлын солилцоогоор гүнзгийрүүлэхийг санал болгосон байна.

Мөн талууд хоёр орны удирдагчдын харилцан айлчлал, эдийн засаг, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, соёл урлаг, ард түмэн хоорондын харилцан солилцоог өргөжүүлэх зэрэг салбарт хамтран ажиллах зэрэг “стратегийн харилцаа холбоо”-г нягт уялдуулахаар тохиролцжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ-д “COVID-19”-ийн вакцин илгээх саналыг тавьсан  2022-05-13

Ж.Байден БНСУ, Япон улсуудад айлчилна 2022-05-13

БНАСАУ-д ковидын улмаас найман хүн нас барж, нас баралт 50 болжээ. 2022-05-16

БНСУ БНАСАУ-д коронавирусийг даван туулахад бүх хүчин чадлаараа туслахад нээлттэй гэв 2022-05-16

БНСУ-д "FAMILY FASHION DAY2022" Монгол үндэсний хувцасны соёлын өдөрлөг болно 2022-05-16

БНСУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар цахимаар хэлэлцээ хийжээ 2022-05-17

БНАСАУ тив алгасагч баллистик пуужин харвахаар бэлтгэж байна 2022-05-18

БНАСАУ-д коронавирусний халдварын дэгдэлтээс үүдэн ноцтой үр дагавар гарч болзошгүй 2022-05-18

БНСУ-ын Хөх ордон анх удаа олон нийтэд хаалгаа нээлээ 2022-05-19

БНАСАУ-д хоногт COVID-19-ийн халдварын 262 тохиолдол бүртгэгдэв. 2022-05-19

БНХАУ Умард Солонгост халдвартай тэмцэхэд шаардлагатай эм, хэрэгсэл тусламжаар олгосон  2022-05-19