Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлыг хойшлуулжээ
Шотландын Гласгоу хотноо ирэх 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байсан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлыг /COP26/ коронавирусний халдвар тархсантай холбогдуулан ирэх он хүртэл хойшлуулахаар болжээ.
Их Британи, НҮБ-ын төлөөлөгчид лхагва гарагт цахимаар хуралдсаны дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд ийнхүү тэмдэглэжээ. Дэлхийн олон улс орны удирдагчид оролцдог “COP26” уулзалтыг 2021 оны дундуур зохион байгуулах төлөвтэй байна.
Дэлхий даяар коронавирусний халдвар тархсантай холбогдуулан “COP26”-г хойшлуулж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байсан юм. Гласгоу хотод болох уулзалтад 30 мянга гаруй төлөөлөгч, сэтгүүлч, байгаль орчныг хамгаалагчид оролцох төлөвтэй байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.