Зургаан улсад анхны нас баралт бүртгэгдэж, халдвар тархаагүй 29 орон үлдлээ
Коронавирусийн халдвар өнөөдөр Нидерланд улсын харьяа, алслагдсан нутаг дэвсгэр болох Карибын Нидерландын арлуудад (Бонэйр арал, Саба арал, Синт Эстатиус арал) анх удаа илэрч, Словак, Сенегал, Хүний арал, Конго, Бахам, Синт Маартен улсад анхны нас баралт бүртгэгдлээ.
Мөн халдвар дэлхийн 204 улс орон болон алслагдсан нутаг дэвсгэрүүдэд тархаад буй бол вирусийн халдвар тархаагүй 29 орон үлдлээ. Европ тивд халдвар тархаагүй улс болоод нутаг дэвсгэр үлдээгүй бол Америк тивд халдвар тархаагүй тусгаар улс үлдсэнгүй.
Америк тивд халдвар тархаагүй хоёр өөрийгөө удирдах алслагдсан нутаг дэвсгэр байгаа нь Их Британийн харьяа Фолкланд, Францын харьяа Сен-Пьере ба Микелон юм.
ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР КОРОНАВИРУС ТАРХААГҮЙ УЛС ОРНУУД
Африк тивд (Нийт 54 улс):
- Малави
- Өмнөд Судан
- Лесото
- Коморос
- Сан-Томе ба Принсипи
Ази тивд (Нийт 48 улс):
- Йемен
- Хойд Солонгос
- Тажикистан
- Туркменистан
Номхон далайн арлын орнууд (Нийт 14 улс):
- Соломоны арлууд
- Вануату
- Самоа
- Кирибати
- Микронез
- Тонга
- Маршаллын арлууд
- Палау
- Тувалу
- Науру
Өөрийгөө удирдах алслагдсан нутаг дэвсгэр:
- Баруун сахар - Африк тивд
- Сент Элена /Британи/ - Африк тивд
- Фолкланд /Британи/ - Америк тивд
- Умард Марианы арлууд /АНУ/ - Номхон далайд
- Америкийн Самоа /АНУ/ - Номхон далайд
- Күүк арлууд /Нидерланд/ - Номхон далайд
- Уоллис ба Футуна /Франц/ - Номхон далайд
- Ниүэ /Шинэ Зеланд/ - Номхон далайд
- Токелау /Шинэ Зеланд/ - Номхон далайд
- Сен-Пьере ба Микелон /Франц/ - Америк тивд
Эх сурвалж: Worldometers.info, Reuters.com
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.