БНСУ-ын “RHP” компани ОБЕГ, НОБГ-т тус бүр 10 сая төгрөг хандивлав
Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих, онцгой нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад дэмжлэг үзүүлэхээр БНСУ-ын “RHP” компаниас ОБЕГ болон нийслэлийн Онцгой байдлын газарт тус бүр 10 сая төгрөг хандивлав. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, төлөөлөгч Н.Баярмөнх, Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, “RHP” ХХК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Б.Чингүүн нар арга хэмжээнд байлцав.
“RHP” компани Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэ түвшинд гаргах, цахилгаан соронзон галт тэрэг нэвтрүүлэх судалгааны ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийж байгаа юм. Компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Б.Чингүүн “Шинэ коронавируст халдвар дэлхий дахинд тархад байгаа энэ үед манай компанийн зүгээс ОБЕГ болон нийслэлийн Онцгой байдлын газарт сэтгэлийн дэм үзүүлэхийг зорилоо. Халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал” гэсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.