Эрх чөлөөний оронд одоогийн байдлаар коронавирусын улмаас 5.1 мянган хүн эндээд байна.
АНУ-ын Коннектикут мужид зургаан долоо хоногтой нярай “ковид-19” вирусний халдвараас шалтгаалан эндсэн байна. Ингэснээр тус улсад коронавирусний улмаас амиа алдсан хамгийн залуу тохиолдол болж буй аж.
“Бид дөнгөж төрмөгц нь ямар нэгэн шинжилгээ аваагүй. Харин эндсэнийх нь дараа шинжилгээ авахад коронавирус илэрсэн. Бид цаашид бага насны хүүхдэд вирус хэрхэн нөлөөлдөг тухай судалгааг эрчимжүүлэх шаардлагатай” гэж Коннектикут мужийн захирагч Нед Лэмонт ярьжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Иллиной мужид нэг ойтой хүүхэд коронавирусээс болж эндсэн юм. ДЭМБ-аас коронавирусний хоёр дахь давлагаанд бага насны хүүхэд, залууст сөргөөр нөлөөлнө гэж мэдэгдсэн билээ.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр АНУ-д одоогийн байдлаар коронавирусний оноштой 215.4 мянган хүн байгаа бөгөөд 5.1 мянган хүн эндээд байна. Харин 8.4 мянган хүн бүрэн эдгэрчээ.
Эх сурвалж: CNA
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.