БНАСАУ пуужингийн туршилт явуулж магадгүй

БНАСАУ пуужингийн туршилт явуулж магадгүй

БНАСАУ тив алгасагч баллистик пуужинг ойрын өдрүүдэд туршилтаар харваж болзошгүй байна гэж Японы Батлан хамган хамгаалахын сайд Киши Нобүо өнөө өглөө мэдэгджээ.

Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, “БНАСАУ холын зайн тусгалт пуужин харвах зэргээр өдөөн хатгалга явуулах магадлалтай байгаа” талаар хэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг Сөүл, Токио хотноо энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр айлчлах үеэр БНАСАУ цөмийн юм уу пуужингийн туршилт явуулж магадгүй гэдэгт Япон, БНСУ, АНУ санаа зовниж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.