"БНХАУ-д жолооч буухгүйгээр тээвэрлэлт гүйцэтгэж ажиллана"
Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.04.01/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
Энэ үеэр Зам тээвэр, хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилт зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан нүүрс тээвэрлэж буй жолооч нарын талаар дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "Алтанбулаг боомтоор өдөрт 10 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. Гадаадын жолооч нарыг буцааж байгаа бол монгол жолооч нарыг 14 хоногийн хугацаанд тусгаарлаж байна. Одоогийн байдлаар 42 жолоочийг тусгаарласан.
Өнөөдрийн байдлаар 10 мянга 785 тонн дизель түлш, 3898 тонн бензин, 2000 гаруй тонн хүнсний бүтээгдэхүүн импортоор орж ирсэн байна.
БНХАУ-д жолооч буухгүйгээр тээвэрлэлт гүйцэтгэж ажиллана. 2020 оны гуравдугаар сарын 23-наас тээвэрлэлт хэвийн явагдаж ирсэн. Өдөрт 20-40 орчим тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж байна. Зэсийн баяжмалын тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Гашуун сухайт боомт чингэлгээр нүүрс тээвэрлэлт хийж байна. Гуравдугаар сарын 21-ний өдрөөс хойш 292 тээврийн хэрэгслээр 20825 тонн нүүрс тээвэрлэсэн байна. Зэсийн баяжмалын хувьд 3274 тээврийн хэрэгслээр 118 тонн баяжмал тээвэрлэсэн байна. Шивээ хүрэн боомтын хувьд 2020 оны гуравдугаар сарын 28-наас тээвэрлэлт эхлүүлж, 236 тээврийн хэрэгслээр 6800 тонн нүүрс тээвэрлэсэн байна.
Цаашид экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Дорнод аймгийн Баянхошуу боомтоор газрын тос, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор газрын тос, нүүрс, төмрийн хүдэр, Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор төмрийн хүдэр, Ховд аймгийн Булган боомтоор нүүрсний тээвэрлэлтийг тус тус эхлүүлэхээр ажиллаж байна" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.