Евразийн эдийн засгийн холбооны орнуудаас зарим төрлийн бүтээгдэхүүн экспортлохыг хориглов
Евразийн эдийн засгийн холбооны орнуудаас ирэх зургаадугаар сарын 30-ныг хүртэл зарим төрлийн бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон шийдвэрийг Евразийн эдийн засгийн комиссоос гаргалаа. Коронавирусний цар тахлын улмаас энэ холбоонд багтдаг улс орнууд гурвалжин будаа болон цагаан будаа, сонгино, сармис, манжин, наранцэцгийн үр, шар будаа, бүхэл үрийн гурил, нунтагласан болон нунтаглаагүй шар буурцаг, хөх тариа, үр тарианы мөхлөг зэрэг бүтээгдэхүүн багтжээ.
Дээрх бүтээгдэхүүнүүдийг экспортлохыг хориглосон шийдвэрийг гуравдугаар сарын 31-нд гаргасан. Харин 10 хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ гэж мэдээлсэн байна. Хүнсний бүтээгдэхүүнүүдийг экспортлохыг хориглосноор эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл байдал хурцадсан энэ үед хүн амыг эдгээр төрлийн бараа бүтээгдэхүүнээр хангахад тус дэм болно гэж Евразийн эдийн засгийн комиссоос онцлон тэмдэглэсэн байна.
Евразийн эдийн засгийн комиссоос коронавирусний халдварын дэгдэлтийн үед шуурхай арга хэмжээ авах зорилготой хэд хэдэн шийдвэр гаргасан. Тухайлбал, гуравдугаар сарын 16-ны хуралдаанаараа Евразийн эдийн засгийн холбооны газар нутагт коронавирусний тархалт, анхааруулгад шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлоход есдүгээр сарын 30-ныг хүртэл гаалийн татвараас чөлөөлнө гэж мэдэгдсэн. Ингэхдээ холбооны орнуудын эрүүл мэндийн салбарын бүрэн эрх байгууллагаас ямар зорилгоор оруулж ирэхээ баталсан тохиолдолд гаалийн хувь хүний хамгаалалтын хэрэгсэл, халдваргүйжүүлэгч, оношилгооны хэрэгсэл болон бусад төрлийн эмнэлгийн хэрэгслийг татвараас чөлөөлнө гэж заажээ.
Мөн гуравдугаар сарын 24-нд "COVID-19"-тэй тэмцэхэд нэн шаардлагатай зарим төрлийн бүтээгдэхүүнийг экспортлохыг түр хориглож, харин гаалийн татваргүйгээр оруулж ирэхийг зөвшөөрсөн юм. Эдгээр бүтээгдэхүүнд амны хаалт, хамгаалалтын нүдний шил, пульс хэмжигч, халдваргүйжүүлэх бараа бүтээгдэхүүн, вакцин, хөвөн, самбай, улавч зэрэг оржээ. Евразийн эдийн засгийн холбоонд ОХУ, Беларусь, Армен, Казахстан, Киргиз зэрэг улс багтдаг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.