АНУ БНАСАУ-тай ямар нэгэн болзол тавилгүй хэлэлцээ хийхэд бэлэн

АНУ БНАСАУ-тай ямар нэгэн болзол тавилгүй хэлэлцээ хийхэд бэлэн

АНУ БНАСАУ-тай ямар нэгэн болзол тавилгүй хэлэлцээ хийхэд бэлэн. Гэвч БНАСАУ-ын зүгээс энэ санаачилгад эерэг хариу одоогоор өгөөгүй байна гэж АНУ-ын БНАСАУ-ын асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгч Сон Ким мэдэгджээ.

Түүнчлэн, Вашингтоны гуравдагч талаар дамжуулан хүргүүлсэн саналд ч Пёньян хариу ирүүлээгүйгээс гадна Пёньяны зүгээс хоёр улсын хоорондын яриа хэлэлцээ сэргээх сонирхол илэрхийлээгүй байна.

Өнгөрсөн ням гарагт Умард Солонгос Японы тэнгисийн зүг ойрын зайн тусгалтай найман баллистик пуужин харвасан. Энэ нь тус улсаас энэ жил явуулж буй 18 дахь удаагийн туршилт байв. Үүний хариуд БНСУ, АНУ мөн тооны пуужин харвасан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.