БНАСАУ-д 54 мянга гаруй хүнээс халуурах шинж тэмдэг илэрсэн
БНАСАУ-д өнгөрсөн хоногт 54 мянга гаруй хүнээс халуурах шинж тэмдэг илэрснээр ийм тохиолдлын тоо гурван өдөр дараалан 70 мянгаас доошилж буурчээ.
Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 54 610 хүнээс халуурах шинж тэмдэг илэрсэн байна. Харин халдвараар нас барсан тохиолдлын талаар дурдаагүй байжээ.
Ингэснээр дөрөвдүгээр сарын сүүлээс хойш илэрсэн халуурах шинж тэмдэгтэй тохиолдлын тоо мягмар гаргийн 18:00 цагийн байдлаар 4.25 сая давснаас 4.15 сая гаруй хүн эдгэрч, 103 300 өвчтөн эмчлүүлж байна.
БНАСАУ-д өдөрт халуурах шинж тэмдэг илэрсэн хүний тоо тавдугаар сарын 15-нд хамгийн олон буюу 392 920-д хүрснээсээ хойш буурсаар байгаа юм.
Хоёр жил гаруйн турш коронавирусний халдвар бүртгэгдээгүй гэж мэдэгдсээр ирсэн БНАСАУ “COVID-19” халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тавдугаар сарын 12-нд албан ёсоор мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.