БНСУ-аас иргэдийг авчрах нислэг хойшиллоо
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг өнөөдөр /2020.04.02/ МИАТ ТӨХК-иас үйлдсэн. Онгоц өнөөдрийн 17:00 цагт цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардах байсан ч 19:30 цаг хүртэл хойшилсон байна.
Нислэгт ХӨСҮТ-ийн эмч, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хамт явж буй бөгөөд иргэдээс 20 асуулт бүхий асуумжийг авна. Мөн Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу нэг хүнийг нэг өрөөнд байрлуулахаар тусгаарлах байруудыг бэлтгэжээ. Иргэдийг 21 хоног тусгаарлах юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.