Элчин сайд Э.Сарантогос М.Э.Х-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг хүлээн авч уулзав.

Элчин сайд Э.Сарантогос М.Э.Х-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг хүлээн авч уулзав.

Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос өнөөдөр Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг хүлээн авч уулзав. Уулзалтад тус Холбооны БНСУ дахь салбарын төлөөлөл мөн байлцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцав. Манай улсаас хилийн чанадад суугаа иргэдийн хамгийн олон нь буюу 40 шахам мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдарч байгаа бөгөөд иргэддээ дэмжлэг үзүүлэх чиглэлд ЭСЯ БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй ТББ-тай нягт хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлага улам нэмэгдэж байгааг уулзалтад оролцогчид  санал нэгтэй тэмдэглээд тодорхой 3 чиглэлд энэ онд арга хэмжээ зохион байгуулахаар тогтов. Хүүхэд, эмэгтэйчүүд, нийгмийн эмзэг бүлэгт илүү анхаарах, эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлэх ажил их байгааг хөндөж ярилцав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.