Ю.Алтантуяа БНСУ дахь Монгол сургуульд ажиллав.

Ю.Алтантуяа БНСУ дахь Монгол сургуульд ажиллав.

БШУЯ-ны Цахим бодлого, статистикийн хэлтсийн дарга Ю.Алтантуяа БНСУ дахь Монгол сургуульд ажиллав.

Монгол Улсын БШУЯ-ны Цахим бодлого, статистикийн хэлтсийн дарга Ю.Алтантуяа 06 дугаар сарын 22-ны өдөр БНСУ дахь Монгол сургуульд ажиллав. Тэрээр Монгол сургуулийн үйл ажиллагаатай танилцан захирал, багш нартай уулзан Монгол Улсын боловсролын салбарын шинэчлэл, боловсролын салбарын мэдээллийн сангийн хөгжил, шинэчлэл, esis.edu.mn, medle.mn систем, хичээлийн цахим контент боловсруулах тухай болон e-mongolia системээс авах мэдээллийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. 2013 оноос эхэлсэн боловсролын салбарын мэдээллийн сангийн шинэчлэлийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын 233,000, ерөнхий боловсролын сургуулийн 711,000, дээд боловсролын 198,000 нийт 1 сая гаруй суралцагчдын мэдээллийн сан бүрдээд байна.  
Монгол сургуулийн багш нар цахим санд ажиллахад тулгарч буй асуудалдаа хариулт авч, санал солилцов. Мөн багш нар БНСУ-ын боловсролын салбарын туршлагыг судлан, мэдээлэл солилцон идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.  Уулзалт ажил хэрэгч халуун дотно болов.


Эх сурвалж: Монгол Улсын Гадаад Харилцааны Яам 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ дахь Монгол сургуулийн 18 дахь удаагийн төгсөлтийн баяр боллоо. 2022-06-10

БНСУ-д хорих ангид ял эдэлж байгаа монгол иргэдийг эргэж, уулзжээ.  2022-06-17

БНСУ-ын Ойн агентлагаас “Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр” арга хэмжээ зохион байгуулав 2022-06-19

БНСУ-ын "Яньян" нисэх онгоцны буудлаар дамжин визгүй зорчих боломжтой 2022-06-20

БНСУ дахь Монгол сургуулийн багш нарт шагнал гардуулав. 2022-06-24

Ю.Алтантуяа БНСУ дахь Монгол сургуульд ажиллав. 2022-06-24

Монгол Солонгос Улсын Боловсролын яам хоорондын хуралдаан болов. 2022-06-24

ХНХҮТ-ИЙН ДАРГА Д.БАЯРМАНДАХЫГ ЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОС ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2022-06-30

ЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОС МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2022-07-09

Элчин сайд Э.Сарантогос М.Э.Х-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг хүлээн авч уулзав. 2022-07-12

Хуурамч виз ашиглаж байгаа виз зуучлагч гэх брокеруудаас болгоомжлохыг анхааруулж байна 2022-07-21