БНСУ дахь Монгол сургуулийн багш нарт шагнал гардуулав.
Боловсролын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн БНСУ дахь Монгол сургуулийн зарим багш нарт шагнал гардуулах ёслол 06 дугаар сарын 24-ний өдөр ЭСЯ-нд болов. “Боловсролын тэрүүний ажилтан” хүндэт тэмдгээр сургуулийн захирал И Ган Э, багш Дорж овогтой Оюунсүрэн, Дөнгөд овогтой Нанжидсүх нарыг, БШУЯ-ны “Жуух бичиг”-ээр багш Чулуун овогтой Оюунтогтох, Болдбаатар овогтой Нямсүрэн, Ганбаатар овогтой Халиун нарыг шагнасныг ЭСЯ-ны Элчин зөвлөх Ж.Оюунбаатар, БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа, Цахим бодлого, статистикийн хэлтсийн дарга Ю.Алтантуяа нар гардуулав. Шагнагдсан багш нартаа баяр хүргэн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.