ХНХҮТ-ИЙН ДАРГА Д.БАЯРМАНДАХЫГ ЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОС ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ХНХҮТ-ИЙН ДАРГА Д.БАЯРМАНДАХЫГ ЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОС ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Өнөөдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандахыг хүлээн авч уулзлаа.
Төвийн дарга Д.Баярмандах шинээр томилогдон ажиллаж буй Элчин сайдад баяр хүргээд, төвийн үйл ажиллагааг танилцуулж, Солонгост оршин сууж буй иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцав.
Уулзалтаар цаашид ЭСЯ болон ХНХҮТ хоорондын үйл ажиллагааг улам өргөжүүлэн, иргэдээ мэдээлэлжүүлж, хариуцлагажуулах тал дээр илүү уялдаа холбоотой хамтран ажиллахаа илэрхийлцгээв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.