Украины тэргүүн хатагтай АНУ-ын конгресст үг хэллээ

Украины тэргүүн хатагтай АНУ-ын конгресст үг хэллээ

Украины тэргүүн хатагтай лхагва гарагт Конгресст хэлсэн үгэндээ АНУ-ын хууль тогтоогчдод хандан Оросууд ард түмнийг нь “устгаж байна” гэж мэдэгджээ.

Олена Зеленска Украинчуудын эсрэг энэ терроризмыг зогсооход тусламж үзүүлэхийг хүсэж, "Энэ бол амьдрал, эрх чөлөө, аз жаргалын төлөөх бидний хамтын том ялалт байх болно" гэж мэдэгдэлдээ онцолсон байна.

Мөн тэрбээр украинчуудыг "дайсантайгаа тэмцэхэд" тусалсанд америкчуудад талархал илэрхийлсэн байна. Үүний дараа тэрбээр хууль тогтоогчдод хандан Украинд илүү их зэвсэг, тэр дундаа агаарын довтолгооноос хамгаалах систем хэрэгтэй гэж мэдэгджээ.

Дайн эхэлснээс хойш АНУ 8 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлсэн байна. АНУ-ын албаны хүмүүс хамгийн сүүлийн үеийн тусламжийн нэг хэсэг болгон дахин дөрвөн "ХИМАРС" пуужин харвагч илгээнэ гэдгээ лхагва гарагт мэдэгдлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.