БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун коронавирусийг ялсныг мэдэгдэв.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун   коронавирусийг ялсныг мэдэгдэв.

БНАСАУ-д коронавирусийг ялсныг тус улсын удирдагч Ким Жөн Ун мэдэгдсэн байна. 

“Тэрбээр шинэ коронавирусийг устгах тархалтын эсрэг онцгой чухал кампанит ажилд ялалт байгуулсныг ёслол төгөлдөр зарлалаа" гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ. 

БНАСАУ-ын нутаг дэвсгэрт коронавирусний халдвар илэрсэн талаар KCNA тавдугаар сарын 12-нд анх удаагаа мэдээлсэн билээ. 

Коронавирус тархаад байх үед дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш халуурах шинж тэмдэг илэрсэн нийт өвчтөний тоо 4.77 саяд хүрсний 99.99 хувь нь эдгэрсэн байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, БНАСАУ-д 74 өвчтөн нас баржээ. Нас баралтын түвшин 0.002 хувь байна. 

Хоногт илрэх халдварын тохиолдлын тоо тавдугаар сарын 15-нд дээд цэгтээ хүрсний дараа энэ үзүүлэлт аажмаар буурч эхэлжээ. Долоодугаар сарын 30-нд БНАСАУ-ын эрх баригчид сүүлийн 24 цагт халуурах шинж тэмдэгтэй шинэ тохиолдол илрээгүй гэж анх удаа мэдээлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.