ГХЯ: Солонгост болж буй үерт Монгол Улсын иргэн өртөөгүй
БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт болж буй үерт Монгол Улсын иргэн өртсөн тухай мэдээлэл ирээгүй гэдгийг ГХЯ-наас мэдээлэв.
Солонгос улсын төвийн бүс нутагт энэ сарын 8-наас усархаг бороо үргэлжлэн орж буйн улмаас үер усны аюул үүсэн, 8 хүн нас барж, 6 хүн сураггүй болоод байна. Сөүлд 6800 гаруй, Кёнгид 7300 гаруй монгол иргэн оршин суудаг бөгөөд үер голлон үүссэн Хан мөрний өмнөд хэсэг буюу Сөүл хотын өмнөд бүс /Ганнам, Сунпа, Гванаг дүүрэг/-д монгол иргэдийн төвлөрөл бага байдаг аж. Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас иргэддээ хандан үер усны аюулаас болгоомжлох, сонор сэрэмжтэй байх талаар цаг үеийн мэдээ сэрэмжлүүлгийг тогтмол түгээж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.