БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл 1691 хүнд анхны тусгай өршөөлөө үзүүлнэ
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл ирэх долоо хоногт болох үндэсний баярыг тохиолдлуулан “Samsung” компанийн өв залгамжлагч Ли Жэ Ён, “Lotte” группийн тэргүүн Шин Дун Бин тэргүүтэй 1691 хүнд анхны тусгай өршөөлөө үзүүлсэн талаар тус улсын Засгийн газар өнөөдөр мэдээлэв.
Энэхүү шийдвэр нь даваа гарагт болох Японы дэглэмээс чөлөөлөгдсөн өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Ерөнхийлөгч асан Ли Мён Багийг өршөөл үзүүлэх хүмүүсийн жагсаалтад багтаж магадгүй гэж таамаглаж байсан боловч түүний нэр багтаагүй байна. Мөн Өмнөд Гёнсан мужийн захирагч асан Ким Кюн Сугийн нэр байхгүй байжээ.
Ийнхүү өршөөл үзүүлсэн хүмүүсийн дундаас хамгийн нэр хүндтэй нь “Samsung” компанийн дэд тэргүүн Ли Жэ Ён болж байна. Түүнд Ерөнхийлөгч асан Пак Гын Хэтэй холбоотой авлигын хэрэгт холбогдуулан 2.5 жилийн хорих ял ногдуулсан бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сард тэнсэнгээр суллагджээ. Түүний ял эдлэх хугацаа долоодугаар сарын 29-ны өдөр албан ёсоор дууссан ч бүх эрхийг нь сэргээхийн тулд өршөөл үзүүлэх шаардлагатай байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.