БНСУ "Google", "Meta" компаниудыг 71.8 сая ам.доллараар торголоо
БНСУ иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах хууль тогтоомжуудыг нь зөрчсөн тул “Google”, “Meta” /Facebook, Instagram-ыг эзэмшдэг/ компаниудыг 100 сая воноор /71.8 сая ам.доллар/ торгожээ. “TechCrunch” энэ талаар мэдээллээ.
Дээрх хоёр компани хэрэглэгчдийнхээ мэдээллийг цуглуулж, зорилтот судалгаанд ашиглахдаа зохих ёсоор зөвшөөрөл аваагүй гэж холбогдох албанаас үзсэн тул ийнхүү торгосон юм байна. “Google”-ийг 69,2 тэрбум вон (50 сая орчим ам.доллар), “Meta”-г 30,8 тэрбум вон (22 сая орчим ам.доллар) торгосон нь тус улсад хувийн мэдээлэл хамгаалах хууль хэрэгжиж эхэлснээс хойш тавигдсан хамгийн өндөр торгууль болжээ.
БНСУ-ын Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах комиссоос өчигдөр гаргасан энэхүү шийдвэрийг “Meta” компани эсэргүүцэж, шүүхэд хүртлээ заргалдах болно гэсэн бол “Google” мөн "Хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэрийг бичгээр хүлээж авсныхаа дараа хэрхэхээ шийднэ" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.