БНСУ-д “COVID-19” халдвар тав дахь өдрөө дараалан буурсан

БНСУ-д “COVID-19” халдвар тав дахь өдрөө дараалан буурсан

БНСУ-д өнгөрсөн хоногт илэрсэн “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн 10 долоо хоногийн хамгийн цөөн үзүүлэлтэд хүрч буурсан нь халдварын давлагаа намжиж байгааг илтгэж байна.

Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 19 407 тохиолдол шинээр илэрснээр нийт тохиолдлын тоо 24 413 873-т хүрчээ. Энэ нь долоодугаар сарын 11-нд 12 672 тохиолдол илэрснээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт болжээ.

Улсын хэмжээнд амралтын өдрүүдэд цөөн шинжилгээ хийдэгтэй холбоотойгоор халдварын шинэ тохиолдлын тоо буурдаг ч сүүлийн хоногийн тоон үзүүлэлт илэрхий буурсан гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Тодруулбал, өмнөх хоногт 34 764, долоо хоногийн өмнө 36 923 тохиолдол илэрч байсантай харьцуулахад хоёр дахин буурчээ.

Ингэснээр халдварын шинэ тохиолдлын тоо пүрэв гаргаас хойш тав дахь өдрөө дараалан буурсан байна. БНСУ-д “омикрон” хувилбарын тархалтын улмаас долоодугаар сараас халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэж эхэлсэн бөгөөд наймдугаар сарын дундуур оргил үедээ хүрч, өдөрт шинээр илрэх тохиолдлын тоо 180 мянгад хүрч өсөөд байсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.