Ким Жон Уныг хатан хааны оршуулгад урьжээ

Ким Жон Уныг хатан хааны оршуулгад урьжээ

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын хатан хаан II Элизабетыг оршуулах ёслол есдүгээр сарын 19-нд болно. Төрийн оршуулах ёслолд олон орны хаад хатад, төр, засгийн тэргүүн нар уригдсан талаар эх сурвалжууд мэдээлж буй. Тэгвэл  Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг хатан хааны оршуулах ёслолд урьсан талаар албаны эх сурвалжууд баталжээ. Урилгыг Хойд Солонгосын элчин сайдад гардуулсан гэж "The Telegraph" мэдээлсэн байна.

Их Британи нь Хойд Солонгостой 2000 онд дипломат харилцаа тогтоожээ.

Нэгдсэн вант улстай дипломат харилцаатай улс, орон болгоны төр, засгийн тэргүүн нарт урилга очиж байгаа ч ОХУ, Беларусь, Афганистан, Мьянмарын төрийн тэргүүн нарыг оршуулах ёслолд уриагүй байна. Афганистанд өнгөрсөн жил талибанчууд төрийн эрхийг булааж авсан. ОХУ нь Украинд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш дайн явуулж буй. Мьянмарт цэргийнхэн төрийн эргэлт хийж, ардчилсан засгийн тэргүүнийг баривчлан хорьсон. Беларусийн тухайд Украинд дайн хийж буй ОХУ-ыг дэмжихийн зэрэгцээ ерөнхийлөгч Александр Лукашенко шударга бус сонгуулийг эсэргүүцсэн жагсагчдыг хүчээр дарсан.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.